АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН ДЭГ :|: За бүгдээрээ сайн байцгаана уу!!!
2011-04-26
АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН ДЭГ

АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН ДЭГ

НБГ-ын 2011 оны 3 дугаар сар 22 өдрийн -р тушаалын -р хавсралт

 

АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН ДЭГ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1    Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын / гадаад орны сургалтын стандарт, хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулиас бусад / сургуулийн анги дэвших шалгалтыг зохион байгуулахад энэхүү дэгийг баримтална. /Дүйцсэн хөтөлбөрөөр суралцагч, анги алгасах хүсэлт гаргасан болон дахин шалгалт өгч байгаа суралцагчаас шалгалт авахад мөн энэ дэгийг баримтлана/
1.2.  Анги дэвших шалгалтын /цаашид шалгалт гэх / зорилго нь боловсролын стандарт, үндэсний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд шинжилгээ хийж сургалтын чанарыг сайжруулахад оршино.

1.3.    Шалгалтыг зохион байгуулж явуулах үйл ажиллагаа нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 361 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ”Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам”, мөн сайдын 2010 оны 517 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “ЕБС-ийн 11 жилийн сургуулийн анги дэвших болон төгсөлтийн шалгалтын агуулга” болон энэхүү дэгээр зохицуулагдана.

1.4  Шалгалтын сорил, сэдвийн агуулга нь бага, суурь, бүрэн дунд боловсролын тухайн түвшний стандарт, үндэсний сургалтын хөтөлбөрт нийцсэн байна.

  1.  

    1. Шалгалтын сэдэв, даалгаврын нууцлал баталгаатай байна.

    2. Шалгалт нь ил тод байдал, шударга, хүндэтгэл, шаардлагыг зөв хослуулсан байна.

    3. Шалгалтын үйл ажиллагааг нийслэлийн болон дүүрэг, сургуулийн анги дэвших шалгалтын комисс хэрэгжүүлнэ.

    4. Шалгалтын хуваарь болон шалгалтын арга, хэлбэрийг Нийслэлийн боловсролын газар батална.

Хоёр. Шалгалтын сэдэв бэлтгэх, хүргүүлэх.

2.1 Шалгалтыг сэдэвийг Нийслэлийн боловсролын газар бэлтгэж, битүүмжилнэ.Аман шалгалтын агуулгын чиглэлийг урьдчилан хүргүүлнэ.

2.2 Битүүмжилсэн материалыг Нийслэлийн боловсролын газраас тогтоосон хугацаанд дүүргийн анги дэвших шалгалтын комиссын дарга / дүүргийн боловсролын хэлтсийн дарга / битүүмжлэлийг шалган хүлээж авна.

2.3 Сургуулийн шалгалтын комиссын дарга / сургуулийн захирал / нь тухайн өдөр явагдах анги дэвших шалгалтын сэдвийг дүүргийн боловсролын хэлтсээс авч шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө сургууль дээр авч ирсэн байна.

 

Гурав. Шалгалтын зохион байгуулалт

3.1 Сургуулийн комисс нь шалгалт авах танхим, хувилах машин, цаас, шохой бусад шаардлагатай хэрэгслийг урьдчилан бэлтгэж шалгалт явагдах таатай орчин бүрдүүлсэн байна.

3.2 Сургуулийн комиссын дарга нь комиссын гишүүдийн хамт шалгалтын сэдвийн битүүмжлэлийг шалган задалж дугтуйг задалсан өрөөнд сорилыг хувилна. Даалгаврын хариу болон түлхүүрийг задлалгүй шалгалтын материал засах үе хүртэл битүүмжлэлийг хадгална.

3.3 Шалгалтын сэдэв хүлээлцэх, задлах, хувилах болон шалгалтын явцад тэмдэглэл хөтөлнө.

3.4 Бичгийн шалгалтыг тогтоосон өдрийн 9.00 цагт эхлэх бөгөөд III-IV ангид 40 минут, VII-VIII ангид 40 минут, X ангид 60 минут байна. Аман шалгалт өгөх үед шалгуулагч хариултаа бэлтгэх хугацааг сургуулийн комисс тогтооно. Шалгалтын эхлэх болон үргэлжлэх хугацаа, сэдэв агуулгыг өөрчлөхийг хориглоно.

3.5 Шалгалт эхлэхээс 15 минутын өмнө ассистент багш сурагчдыг шалгалт авах ангид оруулж суулгасан байна.

3.6 Шалгалтын сэдэв / цаас /-ийг тарааж, /эсвэл даалгаврыг самбарт бичиж/ дууссаны дараа суралцагчдад шалгалтын үргэлжлэх хугацааг зарлан цагийг тооцож эхэлнэ.

3.7 Шалгалтын үед шалгуулагч хоорондоо ярих, эргэж харах, үзэг болон бусад зүйл дамжуулах, дохио зангаа хэрэглэх, бусдад саад болох, шалгалтын сэдвийн хувилбарыг солихыг хориглоно. Хэрэв суралцагч зайлшгүй гарах шаардлага гарвал түүнийг комиссын нэг гишүүн дагалдана.

3.8 Шалгуулагч сорил /тест/ -ыг хар, хөх өнгийн бэхтэй үзэг, балаар гүйцэтгэнэ. Балын харандаа, өөр өнгийн бэхтэй үзэг, балаар хариултыг тэмдэглэсэн тохиолдолд хариултыг хүчингүйд тооцно. Шалгалтанд томьёоны хураамж, лавлах материал, тооны машин хэрэглэх, rap утастай орохыг хориглоно.

3.9 Шалгалтын журам, дэг зөрчсөн шалгуулагчийг комиссын дарга болон гишүүн танхимаас гаргана.

3.10 Энэ тохиолдолд түүний танхимыг орхих хүртэл гүйцэтгэсэн ажлыг шалгалтын ажилд тооцон үнэлгээ өгнө.

3.11 Хэрэв шалгуулагч тогтоосон хугацаанаас өмнө даалгаврыг гүйцэтгэсэн бол бичгийн ажлыг доош харуулан тавьж шалгалтын цаг дуусахыг хүлээнэ./ Аман шалгалтын үед багшид хариулах хугацаа хүртэл хүлээнэ/

3.12 Шалгалтын цаг дуусмагц шалгуулагчдын материалыг хураан авч, шалгалтын комиссын нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.

3.13 Тухайн шалгалт өгсөн бүх бүлгийн сурагчдын материалыг нэг танхимд засна.

3.14 Сэдэв, сорилын хариу /түлхүүр/-ийг сургуулийн шалгалтын комиссын дарга задлан материал засах үйл ажиллагааг эхлүүлнэ.

 

Дөрөв.Шалгалтын дүн гаргах, шинжилгээ хийх

4.1 Сургуулийн шалгалтын комисс тухайн шалгалтын дүнд түүнд хийсэн дүн шинжилгээг хэлэлцэн баталгаажуулж, Нийслэлийн боловсролын газарт тухайн өдөр багтаан электрон шуудангаар, тогтоосон хугацаанд цаасаар тус тус хүргэнэ. / Шалгалтын тэмдэглэлийг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлэх шаардлагагүй /

4.2 Шалгуулагчдад шалгалтын дүнг мэдээлэх бөгөөд эцэг, эхчүүд электрон хэлбээр танилцах боломж бүрдүүлж болно.

4.3 Нийслэлийн боловсролын газар сургуулиудаас ирсэн мэдээг нэгтгэж, түүнд дүн шинжилгээ, хяналт-шинжилгээ / мониторинг/ хийнэ.


Тав. Анги дэвших шалгалтын явцад хяналт тавих

5.1 Анги дэвших шалгалтын үйл ажиллагаанд нийслэл, дүүрэг, сургуулийн шалгалтын комиссын дарга, гишүүд болон эрх бүхий албан тушаалтнууд хяналт тавина.

  1.  

    1. Хяналт тавих үедээ шалгалтын явц, материал засах үйл ажиллагаанд саад болох, нөлөө үзүүлэхийг хориглоно

Зургаа. Дахин шалгалтыг зохион байгуулах

  1.  

    1. Шалгалтанд “ F ” үнэлгээ авсан сурагчыг дахин шалгалтад оруулна.

6.2 Дахин шалгалтыг Нийслэлийн боловсролын газрaac тогтоосон өдөр явуулах бөгөөд нэг танхимд суух хүүхэд болон бүрэлдэхүүнийг сургуулийн комисс зохион байгуулална. / Нэг танхимд боловсролын өөр өөр түвшинд суралцаж байгаа хүүхдүүд шалгалт өгч болно /

  1.  

    1. Хэрэв сурагч тухайн шалгалтад 60 буюу түүнээс дээш хувийн оноо авсан бол түүнд “ D ” үнэлгээ тавина. / Хэрэв сурагч 80 буюу түүнээс дээш хувийн оноо авсан бол түүний үнэлгээг нэг шатлалаар бууруулан хувийг тухайн үнэлгээний дээд хэмжээгээр тооцно / найруулга?

 

Долоо. Өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх

7.1 Шалгуулагчийн шалгалтын явц, дүнгийн талаар гарсан гомдлыг тухайн шалгалт явагдсанаас хойш 2 хоногийн дотор хүлээн авах бөгөөд түүнийг зохих журмын сургуулийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.

 

Найм. Хариуцлага.

 

  1.  

    1. Шалгалтын журам, дэгийг зөрчсөн этгээдэд хууль, журамд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Бичсэн: Zoogii | цаг: 09:10 | Бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Bayarlalaa
Бичсэн: Зочин цаг: 20:36, 2011-06-03 | Холбоос | |


B!Lly
za bagsh mine amjilt xexe ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 21:04, 2011-05-26 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 17:10, 2011-05-17 | Холбоос | |


миа
Бичсэн: Зочин цаг: 17:10, 2011-05-17 | Холбоос | |


дажгүй мэдээлэл байна аа
Бичсэн: Зочин цаг: 17:10, 2011-05-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax